“The HU” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгохоор шийджээ
2022-11-25 12:151min

О.Азуле Монгол Улсад 2022 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ “Хү” хамтлагийн найман гишүүнтэй уулзсан бөгөөд тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйлс, үйл хэрэгтэй нийцэж байгаа ажээ.
ЬЮ-ЙОРК. /UNESCO/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий захирал Одри Азуле Монголын хүнд металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгох шийдвэрээ энэ сарын 25-ны баасан гарагт тус байгууллагын төв байранд болох ёслолын үеэр танилцуулна.
О.Азуле Монгол Улсад 2022 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ “Хү” хамтлагийн найман гишүүнтэй уулзсан бөгөөд тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйлс, үйл хэрэгтэй нийцэж байгаа ажээ.
Улаанбаатар хотноо 2016 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болж чадсан “Хү” хамтлаг нь “Хүннү рок” хэмээх хөгжмийн ер бусын урсгалыг бий болгосон юм. Ингэхдээ рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулдаг.
Баасан гарагт “Хү” хамтлагийг “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр зарлах гэж буй нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал энэхүү өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хамтлагийн хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Үүний хариуд хамтлагийн гишүүд ЮНЕСКО-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд оролцож, тус байгууллагын илэрхийлж буй үзэл санаа, дохиог дамжуулан хүргэх амлалт өгөх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.info/ru-UA/register?ref=JVDCDCK4
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://accounts.binance.bh/register/person?ref=L4EUT9FG
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://accounts.binance.bh/register/person?ref=IXBIAFVY