ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” гэв.
“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. Гэхдээ уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.
Талууд нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвд суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.