Б.Солонго: “Miss Universe“ тэмцээний ялагчийг авлига авч тодруулсан асуудлаар АТГ-т хандаж байна

2022-11-23 13:101min0
sol

Иргэн Б.Солонго өнөөдөр /2022.11.23/ АТГ-т ханджээ. Учир нь 2018 онд Монголд зохион байгуулагдаж байсан миссийн тэмцээн нь авлига авч ялагчаа шалгаруулдаг байсан гэх баримт мэдээлэл түүнд ирсэн байна.

Тэрээр, 2018 оны “Мисс юниверс” тэмцээний ялагч 50-60 сая төгрөг өгч ялагч болсон гэх мэдээллийг тэмцээний зохион байгуулагчдын дундаас өглөө. Энэ мэдээллийн дагуу иргэний үүргээ биелүүлж, өөрийнхөө эрхийг эдэлж АТГ-т хандаж байна.

Авлига гэдэг зүйл зөвхөн улстөрчид болон төрийнхний дунд байдаггүй юм байна. Миссийн тэмцээнд хүртэл байгаагүй байгаасай гэж хүсэн АТГ-т баримтаар хүргүүлж байна. Ялагчийн талаарх мэдээлэл бол хувь хүний нууцтай холбоотой. Түүний данс тооцоог би шалгах эрхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандаж байна” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй