ХХААХҮЯ-наас дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэх бодлого барьж ажиллаж байгаа талаар салбар хариуцсан сайд Х.Болорчулуун мэдээллээ.
Тэрээр “Ургац хураалт өндөрлөсөн. Энэ жилийн тухайд алдагдал үүсээгүй. Улаанбуудайн хувьд, 408 мянган тонн авахаас 390 мянган тонныг авсан. Энэ нь Монгол Улсынхаа гурилын хэрэгцээг хангах хэмжээний улаан буудай юм. Төмс, хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс 15 хувь өссөн. Дотоодын улаан буйдаагаа чанартай, чанаргүй гэж муучилж, өөлөх бус өөрсдийн улаан буудайгаар гурил хийх нь зүйтэй. Тиймээс ирэх хавар хүртэл импортын улаан буудай оруулахгүй гэдгийг гурил үйлдвэрлэгчдэд мэдэгдсэн” гэв.