УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааны дараа хийсэн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриаллаа.
Сайдын зүгээс “Коронавируст халдварын эерэг илрэх хувь эрс нэмэгдсэн. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу томуу төст өвчний өвчлөл эрс нэмэгдсэн. Ковид, томуу томуу төст өвчний өвчлөл хавсарч тохиолдож байгаа тохиолдлууд гарч байна. Иймээс Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-ээс олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хувь хүний халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлах, дотоод орчинд маскаа зүүхийг уриалж байна” гэлээ.