Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ жил арваннэгдүгээр сарын 24 буюу пүрэв гарагт тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ.

Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонгоор шагнах хүний нэрийг энэ лхагва гарагт /2022.11.23/ зарлана гэж ЕТГ-аас мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн