Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн 20,800 ялтан этгээд байгаа талаар ШШГЕГ-аас мэдээлэв. Монгол Улс 2015 оноос ялын бодлогодоо өөрчлөлт оруулж, 2017 оноос хорих ялаас татгалзаж, хоригдлын тоог бууруулах арга хэмжээг авч эхэлсэн юм.
ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Ижилмөрөн “Өнөөдрийн байдлаар 6,100 гаруй хүнд шүүхээс албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэл болон 21 аймгийн хэмжээнд 6,000 гаруй этгээдэд хяналт тавьж ажилласан.
Албадлагын арга хэмжээ жил бүр тодорхой хэмжээнд өсөж байгаатай холбоотойгоор үүнд хяналт тавих алба хаагчийн ачаалал нэмэгдэж байна. Нийслэлд 120 ялтан этгээдэд нэг шийдвэр гүйцэтгэгч, орон нутагт 160 ялтан этгээдэд нэг шийдвэр гүйцэтгэгч оногдож байгаа.
Албадлагын арга хэмжээ гэдэг нь тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж тухайн нийгэмд, гэрийн орчинд нь албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхийг хэлнэ.
- Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх
- Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан этгээдэд хяналт тавих
- Өсвөр насныханд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх
- Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
- Хувь хүн, хуулийн этгээдийн хувьд эрх хасах, татан буулгах гэх мэтчилэн долоон төрлийн албадлагын арга хэмжээ бий.
Албадлагын арга хэмжээ 2017 оноос өнөөдрийг хүртэл жил тутам өсөж байна. Үүнтэй холбоотойгоор хяналт тавих алба хаагчдын орон тоо нэлээд шаардлагатай болж буй. Дээр дурдсанчлан шүүхээс долоон төрлийн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж байна. Мөн дөрвөн төрлийн үүрэг хүлээлгэж, дөрвөн төрлийн эрхийг хязгаарлаж байгаа. Үүний хэрэгжилтэд Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсээс хяналт тавин ажиллаж байна.
Эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд биечлэн болон техникийн хяналт тавина гэж хуульд заасан байдаг. Гэхдээ техникийн хяналт тавих боломж нөхцөл хангалтгүй байна.
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг өөр байгууллага буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэрэгжүүлдэг. Улмаар ШШГЕГ-аас тухайн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Үүний уялдаа холбоог сайжруулах нь чухал. Өсвөр насныханд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон орон нутгийн салбарууд хариуцдаг. Манайхаас мөн хяналт тавьж ажилладаг. Тиймээс ч төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо чухал” гэв.
1 comment
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258