Тахианы мах ба өндгийг болон В группын амин дэм болох холины агуулга ихтэй бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь хүний ой ухааныг сайжруулан тархины хөгшрөлтийн удаашруулдаг байна. Бостоны их сургуулийн Ангаахын институтын мэргэжилтнүүд энэ талаар судалгаа гаргасныг Reuters агентлаг дамжуулжээ. Хүний ой ухаан ба холины агуулга ихтэй далайн загас, элэг, тахианы мах, өндөг, сүү ба шошийн төрлийн хүнс хоорондоо уялдаатайг дээрх судалгаа баталж байна.
Холин нь зөнөглөх, ухаан муудах зэргийн өвчинд нэрвэгдсэн дэлхийн 26 сая хүнд эм болохгүй гэдгийг тэд сануулж байна. Гэхдээ хүний насан туршдаа барих хоолны дэглэм нь тархины хөгшрөлтөд шууд нөлөөтэй судалгаа тогтоож өгөв.
Дунд насныханд хоолны тэнцвэртэй дэглэм барих нь чухал гэж бид энэ судалгаагаар харуулах гэсэн хэмээн доктор Ау онцлон тэмдэглэжээ. Олон жилийн турш явуулсан судалгаануудыг нэгтгэн эрдэмтэд энэ дүгнэлтийг гаргажээ. Холины агуулга ихтэй хүнс хэрэглэж байсан эрчүүд, эмэгтэйчүүд ой санамжийн тестэд хамгийн сайн хариултыг өгсөн байлаа. Шинжээчдийн хийсэн дүгнэлтээр эрэгтэй хүнд 550 миллиграмм, эмэгтэйд 425 мг холин хэрэгтэй гэжээ.