В.В.Путин «Оросын оюун санаа, ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийг хадгалан бэхжүүлэх төрийн бодлогын үндсийг батлах тухай» зарлигт гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин «Оросын оюун санаа, ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийг хадгалан бэхжүүлэх төрийн бодлогын үндсийг батлах тухай» зарлигт гарын үсэг зурав.

 Зарлигаас иш татах нь:

Уламжлалт үнэт зүйлс гэдэг нь үеэс үед уламжлагдан ирсэн, бүх Оросын иргэдийн нэгдэл болон улс орны соёлын нэгдмэл орон зайн үндэс суурь болж, иргэний эв нэгдлийг бэхжүүлж, Орос орны олон үндэстнүүдийн оюун санаа, түүх, соёлын хөгжилд давтагдашгүй өвөрмөц байдлаар илэрдэг бөгөөд Оросын иргэдийн ертөнцийг үзэх үзлийг бүрдүүлдэг ёс суртахууны удирдамжууд юм.

Уламжлалт үнэт зүйлс гэдэг хүний амь нас, нэр төр, эрх, эрх чөлөө, эх оронч үзэл, ёс суртахууны өндөр үзэл санаа, бат бөх гэр бүл, бүтээлч ажил хөдөлмөр, хүмүүнлэг болоод өрөвч зөөлөн сэтгэл, шударга ёс, нэгдмэл байдал, харилцан туслалцаа болон хүндэтгэл, түүхэн ой санамж, үе залгамжлал бөгөөд иргэнийхээ үүргийг ойлгох, эх орныхоо төлөө зүтгэж, хувь заяаных нь төлөө хариуцлага хүлээх, материаллаг зүйлээс илүү оюун санааны үнэт зүйлсийг эрхэмлэх явдал бөгөөд Оросын ард түмний эв нэгдэл юм.

Оросын Холбооны Улс нь уламжлалт үнэт зүйлсээ Оросын бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах ба бэхжүүлэх, олон үндэстэн ба олон шашинт улсын маань эв нэгдлийг хангах, ард түмнийг хадгалан аврах, хүний чадавхыг хөгжүүлэх боломжийг олгодог Оросын нийгмийн үндэс суурь гэж үздэг.

Хэт даврагч болон террорист байгууллагуудын, зарим хэвлэл мэдээллийн болон олон нийтийн харилцаа холбооны хэрэгслүүдийн, Америкийн Нэгдсэн Улс болон бусад найрсаг бус гадаад улс орнуудын, хэд хэдэн үндэстэн дамнасан корпорацууд болон гадаадын ашгийн төлөө бус байгууллагуудын, мөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг зарим байгууллагуудын болон хувь хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа нь бидний уламжлалт үнэт зүйлсэд заналхийлж байна.

Уламжлалт үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, бэхжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь Оросын ард түмнийг хадгалан аврахад болон үржүүлэхэд, бүх Оросын иргэдийн нэгдмэл байдлыг хадгалахад, хүний чадавхыг хөгжүүлэхэд, улс орны эв нэгдэл болон иргэний энх тайвныг хөхүүлэн дэмжихэд, хууль засагладаг эрх зүйт нийгмийг бэхжүүлэхэд, мэдээллийн аюулгүй орон зайг бүрдүүлэхэд, Оросын нийгэмлэгийг хөнөөлт үзэл суртал дэлгэрэхээс хамгаалахад, үндэсний хөгжлийн зорилгуудад хүрэхэд, Оросын Холбооны Улсын өрсөлдөх чадвар болон олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэхэд оршино.

Гэрэл зураг: РИА Новости

One thought on “В.В.Путин «Оросын оюун санаа, ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийг хадгалан бэхжүүлэх төрийн бодлогын үндсийг батлах тухай» зарлигт гарын үсэг зурав

  1. СЛАВА РОССИИ 2022-11-15 16:44 at 16:44

    СЛАВА РОССИИ

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн