Өчигдөр нэгэн бүсгүйд 60 сая төгрөгний үнэтэй цэцэг бэлэглэсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж, бэлгийн эзэн хэн бэ? гэсэн асуулт ч өрнөв.
Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх А.Амундраг уг цэцгийн эзэн гэсэн мэдээлэл мөн гарах болсон.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Ганбат ч өнөөдөр: “Хар л даа, тэр Ерөнхий Сайдын ахлах зөвлөх, “Үнэн” сонины эрхлэгч гэсэн үү? тийм хүн 60-80 саяар танихгүй бүсгүйд цэцэг өгч байна шүү дээ. ” гэсэн юм.
Тэгвэл А.Амундрагийн өмгөөлөгч Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт гомдол гаргасан байна.