Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP” үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас 134 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож буй. Тэмцээний өсвөр үеийн охидын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид зургаан медаль хүртлээ.

Алтан медаль

О. Номин-Эрдэнэ шар бүс -48кг / Баялаг дэвжээ/
Б. Алимцэцэг саарал бүс -80кг /Дорноговь Хилэнц дэвжээ/

Мөнгөн медаль

М. Урангоо саарал бүс -40кг /Өмнөговь Говь пантера дэвжээ/
Н. Тэнүүн саарал бүс -36кг / Гаруда Дархан цааз академи/
У. Энхмэнд саарал бүс -52кг / Архангай аймаг/
Б. Байгалмаа шар бүс -63кг / Баялаг дэвжээ/

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн