“Эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно…”

Монгол Улсад хамгийн анхны Эрүүгийн хуулийг 1926 онд “Шүүх цаазын бичиг” хэмээх нэртэйгээр гаргасан гэж судлаачид үздэг. Уг хуульд “Эм хүн 15 нас хүртлээ эрд гарахгүй бол, эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно” гэх мэт үндэсний онцлогийг агуулсан өвөрмөц заалтууд байжээ. Харин 1934 он гэхэд манай улсын бүх хуулиуд ЗХУ-ын ижил төрлийн хуулийн хэв загварыг хуулбарлан авсан байна.

“Шүүх цаазын бичиг”-ийг 1942 онд Эрүүгийн хууль болгон өөрчлөн нэрлэжээ. Энэ нь орос үгийг шууд махчлан орчуулсан хэрэг байв. Тухайн үед шинэ хуулийг ухуулан таниулах ажлыг хот хөдөөгүй өрнүүлжээ. Олонх хүн “Эрүүгийн хууль” гэдэг үгийн утгыг ухаж ойлгохгүй байсан гэдэг. Ухуулга сурталчилгаанд явж байсан зарим нэгэн хүн “Эрүүгийн хууль гэдэг чинь Эрүүг чинь заана гэсэн үг. Дуугүй бай” хэмээн зандарч байсан гэдэг. Үнэндээ ч үүнээс илүү тайлбар гэж юу байх билээ.

Эрүүгийн хуулийг 1926 онд анх батлан гаргаснаас хойш 1929,1934, 1942, 1951, 1961, 1987, 1993, 2003 онуудад өөрчлөн шинэчилж байжээ.

Эх сурвалж: uridchilan-sergiileh.police.gov.mn

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on ““Эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно…”

  1. bav 2022-11-14 15:26 at 15:26

    15 ch goyo sh teee

    Хариулах

bav-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн