Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх асуудалд Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд дараах тайлбарыг хийлээ.
Олон улсын валютын сан нь 180 орныг эгнээндээ элсүүлсэн байдаг. Манай улс ч мөн гишүүн нь. Тиймээс энэхүү сангийн хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах бүрэн эрхтэй гэсэн үг. Олон улсын юалютын сан аль ийм зээл, тийм хөтөлбөрт хамрагд гэж тулгадаггүй. Энэ нь гишүүн орнуудын өөрсдийнх нь сонголт юм.
Эдийн засаг хэвийн үед жилдээ 10 гаруй орон тус сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Энэ жилийн хувьд маш олон буюу 44 улс хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. Нэмээд 20 гаруй улс зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн тухай гэж УИХ-ын дарга Г.Занданшатар сая чуулганы хуралдааны үеэр хэлсэн нь бодит тоо.
Манай улсын хувьд гишүүнийхээ эрхийн хүрээнд шаардлагатай үед дээрх хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой хэдий ч бид тэрхүү хөтөлбөрт хамрагдахгүйн тулд бүх нөөцөө дайчлах шаардлагатай. Төсвийн шинэчлэлийн хүрээнд бидний хэрэгжүүлж байгаа ажил нь зөвхөн Олон улсын валютын сан гэлтгүй олон улс, хөрөнгө оруулагчдын харж буй өнцгүүдтэй нийцэж байхтай гүйцэтгэлээ чиглүүлэн ажиллаж байна” гэлээ.