Гайхаж байгаа байх. Хиймэл оюун ухаан, орчин үеийн технологи, урлагийг хослуулсан хосгүй үнэт бүтээл гэхээр… Тайлбар энд илүүц биз. Зүгээр л очоод мэдэр гэж хэлмээр байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей та бүхэнд Дижитал музей үзүүлэхэд бэлэн болжээ. Тус музейн зүгээс жил бүр уламжлал болгон энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “DIGITAL MUSEUM- SAMSARA CONTEMPORARY EXHIBITION” нэртэйгээр зохион байгуулж байна.

Музейн хосгүй үнэт бүтээлүүдийг AR, VR технологи болон орчин үеийн урлагтай хослуулан YP орчин үеийн театртай хамтран зохион байгуулна. Орчин үеийн технологи, урлаг хослуулсан хосгүй үнэт бүтээлүүдийг 2022 оны 11 сарын 11-ний өдөр 19 цагт ирж үзэхийг урьж байна.

Музейн хосгүй үнэт бүтээлүүдийг орчин үеийн технологи AR/VR хиймэл оюун ухаантайтай нэгтгэн шашинлаг талаас нь бус харин хүний дотоод ертөнцөд шингээсэн бүтээлүүд Дижитал музейд тавигдах юм байна.

Тиймээс та бүхэн өөрийнхөө бурхныг дотроосоо олох аялалд нэгдээрэй.

Энэхүү урлагийн гайхамшигт үйл ажиллагааг зохион байгуулахад ивээн тэтгэгчээр НЭКСТ ЭЛЕКТРОНИКС оролцож байгаа юм байна.

 

ХӨТӨЛБӨРИЙГ /120 МИН/ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

КУРАТОР П.БАЙГАЛМАА /доктор Ph.D, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирал/
АРТ ДИРЕКТОР Artist TsatsralSnowy /YP орчин үеийн театр-Арт директор/
МЕДИА ДИРЕКТОР М.ТЭМҮҮЛЭН /YP орчин үеийн театр -Захирал/
МЕДИА ДИРЕКТОР З.ГҮН /YP орчин үеийн театр-Найруулагч/
SOUND ARTIST Э.УРАНГОО  /URSGAL/Г. ЗОЛБОО /Dj Odissey/ /YP орчин үеийн театр-sound artists/
УРАН БҮТЭЭЛЧИД /Л.ЖАВХЛАН/Karmantic/

М.ТАМИР/Б.ЭНХБАЯР/ИГОР/АРЮНА/
ХУВЦАС ДИЗАЙНЕР /URANGOOIDER/
ХУВЦАС ДИЗАЙНЕР/Б.ЧИМЭГСАЙХАН/
ҮР орчин үеийн театр VR contemporary theatre
1. ЭНХ МӨНХ / Дуу авиа/ Медиа урлаг/Үйлдлийн урлаг/
2. ГЭТЛЭХҮЙ /Медиа/Дуу авианы урлаг/
3. НИГҮҮЛСЭХҮЙ /Хиймэл оюун/AI/Дижитал/Дуу авианы урлаг
4. АМИРЛАНГУЙ /Медиа урлаг/
5. ХУР /Дуу авианы урлаг/Амьд хөгжимийн хамтлаг/
6. УЛААН САХИУС /AR/Дижитал урлаг/
7. НЭГ /Медиа урлаг/Дуу авианы урлаг/
8. ШҮТЭЛЦЭХҮЙ /Үйлдлийн урлаг, Медиа урлаг/
9. ЭХЛЭЛ БА ТӨГСГӨЛ /Live performance/

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн