Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд өнөөдөр хий алдаж, олон хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн осол гарчээ.
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт байрлах хоолны газрын хонгилд үл мэдэгдэх зүйлээс хий гарсны улмаас 30 орчим суралцагч, 2 ажилтны хоолой боогдох, толгой өвдөх шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг сургуулийн захирал А.Нарантуяагаас тодрууллаа.
Тухайн хий нь ахуйн хэрэглээний “газ” биш болохыг урьдчилсан байдлаар мэдэгдлээ. Одоогийн байдлаар газар дээр нь холбогдох мэргэжлийн байгууллагууд (аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Тагнуулын)-ын албан хаагчид ажиллаж байгаа гэж Боловсролын Ерөнхий газар цахим хуудсаараа дэмжуулан ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР гэсэн эх сурвалжтайгаар мэдээллээ.
Ikon.mn сайтын хамт олон уг осолтой холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тодруулга авсан байна.
Уг тодруулгад “Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч, амьсгалын дутагдалд орж, бие нь эвгүйрхсэн 58 хүүхэд, зургаан том хүнийг эмнэлэгт хүргэсэн. Одоогоор биеийн байдал нь бүгд тогтворжсон бөгөөд ямар шалтгаанаар хий алдагдсан нь тодорхойгүй байна” гэжээ.