Өнгөрсөн жил 12 настайдаа насанд хүрсэн шатар сонирхогчидтой есөн өрөг тоглож, найм хожиж нэг тэнцэн мөнгөн медаль хүртэж байсан Наранболдын Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчидын дэлхийн аварга боллоо.Тэрээр Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2000 хүртлэх рейтингтэй ангилалд таван тивийн 38 орны 75 тамирчидтай өрсөлдөж есөн өрөг тоглон ес хожиж түрүүлсэн юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 10-20-ны хооронд Мальт улсад зохион байгуулагдсан бөгөөд 38 орны 75 тамирчин өрсөлдсөн байна.