Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд 31 орны 1,000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа юм.
Кикбоксын залуучуудын ангилалд Монгол Улсын “Десант бамбар” кпубийн тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртжээ.
С.Нямпилжээ нь паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.
Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд тэрбээр С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.
Эх сурвалж: БТСУХ