СОЛАНИН гэх хор нь усанд уусдаг. Харамсалтай нь халуунд тэсвэртэй байдаг байна. Улмаар гүйлгэх, боолжих, толгой өвдөх, татах, мөн харах болон сонсголын эрхтэн муутгах, амьсгал давчдуулах мэдрэмж төрүүлдэг болохыг хоол зүйч нар анхааруулдаг билээ.
Тиймээс төмс ямар нэг хэмжээгээр ногоорсон, муудсан, цоорч халцарсан байвал “Соланин” хор их хэмжээгээр ялгарч байна гэсэн үг. Харин бид ахуйн хэрэглээндээ ийм төмсийг ухаж цэвэрлээд хэрэглэдэг. Гэтэл дээрх шинж тэмдэгүүд илэрхэд төмснөөс болж байгааг огтхон ч анзаардаггүй.
Төмсийг хэрэглэхдээ эрүүл, шинэ төмсийг сонгож, 9-14 хэмд 95 хувийн чийгшилтэй, ханархуй орчинд хадгалан хэрэглэж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: UBN.MN Boyan’s professional Cuisine