Япон улсад энэ онд тэмбүүгийн тохиолдол 10,000-ийг давсан нь 1999 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Японы халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр энэ он гарснаас хойш 10-р сарын 23-ныг хүртэлх байдлаар тэмбүүгийн 10,141 тохиолдол бүртгэгджээ. Харин өнгөрсөн 2021 онд 7983 тохиолдол бүртгэгдэж байсан аж.
Тэмбүүгийн халдварын тохиолдол Токио, Осака зэрэг томоохон хотуудад хамгийн өндөр хувьтай байгаа юм.
Японд хүмүүс интернетээр танилцан, бэлгийн хавьталд ихээр ордог нь тэмбүүгийн тархалтад нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс тохиолдлын хавьталд орохдоо тогтмол бэлгэвч хэрэглэж байхыг уриалжээ.
Ихэвчлэн бэлгийн замаар дамждаг тэмбүү өвчний халдварыг тээж байгаагаа хүмүүс мэдэхгүйгээр бусдад халдаах тохиолдол их байгаа аж.
Эх сурвалж: Eagle.mn