Хүн амьдрах хугацаандаа байгаль дэлхийд хэр ачаалал үүсгэж, хэрэглээ талаасаа ямар ул мөр үлдээж байгааг тооцох нь сонирхолтой бөгөөд чухал ач холбогдолтой юм. Нүүрстөрөгчийн ул мөр (carbon footprint) хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өргөн хэрэглэгдэх болж, хэрэглээнд нэвтэрч эхлээд байна.
Нүүрстөрөгчийн ул мөр гэдэг нь аливаа байгууллага, үйл ажиллагааны дүнд шууд ба шууд бус байдлаар ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий (хүлэмжийн хий)-н хэмжээг тонн-оор илэрхийлсэн ойлголт юм.
Иймд байгаль дэлхийдээ #НОГООН_УЛ_МӨР үлдээхийн тулд дараах зөвлөмжтэй танилцан, өдөр тутамдаа дадал болгохыг уриалж байна.