Төрийн албаны ёс зүйн хамгийн түгээмэл гол категори, ойлголтуудад дараах зүйлс ордог байна.
Иргэнлэг чанар: Хүн өөрийгөө төрийн нэг хэсэг, түүний нийгмийн өмнө хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд нь хамран оролцох ёстой хэмээн ойлгодог чанар юм. Иргэнлэг чанар бол хайр хишиг горилон суудаггүй, харин албан үүргээ чанартай биелүүлж, олгогдсон эрхээ, хүч чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, хувийн нэр төрөө бүрэн ухамсарлахаар илэрдэг.
Эх оронч үзэл: Хүн эх орныхоо сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлт, зовлон бэрхшээлийг өөрийн хувийн юм шиг хүртэн хүлээж авч, үндэсний уламжлал, эх орныхоо төлөө хичээл, зүтгэлээ илэрхийлэх байдлаар илэрдэг сэтгэл санааны онцгой байдал юм.
Үүрэг хариуцлага : Нийгэм, төрөөс засаглалын аппаратын ажилтнуудад ногдуулсан үүрэг даалгаврын цогц нийлбэр юм. Үүрэг гэдэг нь албан хаагчаас нийгэм, төр, хамт олон болон өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг хэлнэ.
Мэргэжлийн нэр төр, нэр хүнд: Албан хаагчаас иргэний болон албан эрх үүрэг, нийгмийн үнэлэмжээ үхамсарлахыг хэлнэ. Нэр төр нь мэргэшил, албан үүргээ чин үнэнчээр, чанартай гүйцэтгэх, төр болон ард түмэндээ сэтгэл харамгүй зүтгэхээр тодорхойлогдоно. Нэг талаас хүний дотоод нэр төр, нөгөө талаас албан үүргээ үр ашигтай гүйцэтгэхийн тулд мэргэжлийн болон хувь хүний зайлшгүй чухал шинжийг эзэмших, түүндээ итгэлтэй байх явдал юм. Эрхэлж байгаа ажлын хариуцлага, нөлөө өндөр байх тусам оюун ухааны хийгээд зан суртахууны шинжүүд улам хүчтэй байх ёстойг гүнзгий ухамсарлах нь чухал байдаг. Мэргэжлийн нэр хүндийн нөлөө тал нь мэргэжлийн үүрэг болон ажилтны зан суртахууны шинжээр бас хэмжигдэнэ
Шударга ёс: Албан хаагчаас бусад хүмүүс, материаллаг ба соёлын үнэт зүйлстэй харилцах чанарын шинжийг илтгэнэ. Шударга ёс нэг улс төрийн хүчний монополчлолын үед тогтох боломжгүй, Энд өвөрмөгц онцлог бий. Хэрэв сайн үйл бүгдэд адилхан байдаг бол шударга ёс хүн бүхэнд янз бүрээр тусдаг.
Зан суртахууны хамгаалал: Төрийн албан хаагчийг ямар нэгэн ёс бус халдлага, доромжлол, хов яриа, тэдний нэр төрийг гутаах явдлаас хамгаалахад чиглэгдсэн цогц арга хэмжээг хэлнэ. Энэ механизмын бүрдэл хэсгүүд нь төрийн албаны тухай хууль, хамт олны доторх оюун ухаан зан суртахууны байр байдал, удирдлагын өндөр нэр хүнд ба соёл, олон нийтийн байгууллагуудын зарчимч байдал, материаллаг ба ёс суртахууны урамшлын тогтолцоо зэрэг болно.
Менталитет чанар: Хүмүүсийн нийгмийн онцгой бүлэг болох захиргааны ажилтнуудын дотоод ертөнцийн сэтгэл зүй, зан суртахуун, ертөнцийг үзэх үзлийн тогтвортой урам зориг, эдгээр хүмүүст төр бол тогтолцоо болох, иргэний ба мэргэжлийн үүрэг, нийгэмд эзлэх байр сууриа хүртэн туслах арга юм.
Хөдөлмөрийн сэдэл: Хүнээс төр ба нийгэмд алба хаших гадаад ба дотоод үйлдлийн нийлбэр цогц юм.
Албан хаагчийн зан суртахууны имиж: – Төрийн аппарат ба түүний мэргэжлийн хүмүүсийн чиглэсэн зорилго бүхий бүрэлдэн тогтсон зан суртахууны дүр төрх.
Зан суртахууны имиж сайн –муу, нинжин сэтгэл-хүний нүнжиггүй байдал, ёс журамтай – ёс журамгүй, сайхан санаатай – харгис, боловсон – хүмүүжилгүй, тэсвэртэй – тэсвэргүй, зоригтой – шантрамтгай, ардчилагч – дарангуйлагч, нээлттэй – түгжигдмэл зэрэг категориор дамжин илэрхийлэгддэг.
Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй номоос
1 comment
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
whatsapp дугаар: +19099134258