2022 оны 10-р сарын 30-ны 20 цагаас 10-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11 дүгээр сарын 1, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 4-нөөс нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.