2022 оны аравдугаар сарын 24-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар өссөн байна. Тодруулбал, энэ долоо хоногийн байдлаар сүүний үнэ 9,4 хувиар, гурилын үнэ 3,6 хувиар, төмсний үнэ 0,8 хувиар, өндөгний үнэ 0,7 хувиар тус тус нэмэгджээ.
Харин сонгино болон махны үнэ тус бүр буурсан үзүүлэлттэй байгаа бол шатахуун, атар талх, цагаан будаа, элсэн чихрийн үнэ буураагүй байна.