Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дорнодын эмч нар 6 настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийжээ – updown.mn

Дорнодын эмч нар 6 настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийжээ

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн долоо хоногт зургаан настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийсэн байна.

Энэ хүүхэд нь үс иддэг зуршилтай бөгөөд хоёр наснаасаа хойш идсэн үс хороодонд нь их хэмжээгээр бөөгнөрснөөс хүүхэд бөөлжиж, ус залгихаас өөр зүйл идэж чадахгүй болсон үедээ аймгийн эмнэлэгт хандсан байна. Мэс засал амжилттай болж, хүүхэд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

Мэс заслыг аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нарын баг амжилттай хийжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн