Өчигдөр орой дулааны шугамын худагт засварын ажил хийж байсан таван ажилтан халуун усанд түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Задгай буюу Ханбогд хорооллын хашааны гадна талд таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарчээ.
Үүний улмаас засвар хийж байсан таван ажилтан халуун усанд түлэгдсэн байна.
Хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг яаралтай түргэн тусламжийн машин авч явсан бол хөнгөн түлэгдсэн иргэнийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн болохыг ОБЕГ мэдээлэв.