“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГХЭГ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж “Өргөө” амаржих газарт шалгалт оруулах чиглэл өгсөн. Тус газрын захирал Ж.Энхцэцэг үнэхээр ажлаа явуулахын тулд зөв шаардлага тавиад чөлөөлсөн бол бид шийдвэрээ эргэж харах ёстой” хэмээсэн юм.
Тэгвэл “Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг өнөөдөр ЗГХЭГ-т 10.00 цагаас дууджээ. Уулзалтын дараа Ж.Энхцэцэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна.