Сурагчдаараа үнэтэй, “Iphone14” маркын гар утас авч өгөхийг шаардсан багшийг ажлаас чөлөөлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн багш П нь ангийнхаа сурагчдын чатад “Санамсаргүй нэг зураг орууллаа шүү. Өрөнд оров оо” хэмээн 139 мянган төгрөгийн үнэтэй сав суулганы ком-ын зураг оруулсаныг нь ангийнхан нь олон нийтэд ил болгосон юм. Түүний үйлдлүүдийг сурагчид эцэг эхдээ хэлж, улмаар эцэг эх нь сургуулийн захиргаанд гомдол гаргасан.
Энэ дагуу сургуулийн удирдлагууд шалгалт хийж, улмаар багш П-г ажлаас нь халах шийдвэр гаргажээ.
Тухайн багш өмнө нь мөн “Iphone10” маркын утас авахуулж байсан аж.