Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ үеэр Эрчим хүчний үнэ тарифийн хөнгөлөлт үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж тайлбар авлаа.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан тогтоолын хүрээнд энэ оныг хүртэлх хугацаанд шөнийн тарифийг хөнгөлж ирсэн. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан орлого 14.1 тэрбум төгрөг, 2023 онд шаардагдах тооцооллоор 37.3 тэрбум төгрөг гэж үзэн нийт 52.4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шаардлагатай. Мөн ААН-ийн цахилгааны тарифийг кВт тооцооллоос хамааруулан 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг Эрчим хүчний сайд мэдээлсэн. Хэрэв цахилгааны үнэ тариф нэмэгдвэл энэ хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв 2023 онд төсөвт сууж чадахгүй бол дээрх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн