2022 оны 10-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгал руу сөрж нийт 7 автомашины мөргөсөн бөгөөд явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан билээ.
Энэхүү хэргийн хохирогч, иргэн Я.Дарханцэцэг Mass.mn сайтад ярилцлага өгсөн байна. Ингэхдээ олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа асуудал болох “Приус маркийн машинаа солиод lexus маркийн автомашин авсан” гэх асуудалт тайлбар өгсөн байна.
Тэрбээр “Машинаа мөргүүлчхээд Lexus авсан гэдэг нь худлаа мэдээлэл гэдгийг хэлье. Долоон машины хамгийн их хохирсон нь приус-20 маркийн машинтай нэг ах байсан. Түүнд л хамгийн их хохирол буюу 11 сая төгрөг гарсан юм байна лээ. Намайг мөнгө аваад амаа таглуулсан, приусээ солиод уначихсан уу гэх мэтээр маш их дайралтууд фэйсбүүк, ирж байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Бид хоорондоо утсаар ч ярьж үзээгүй, юу ч яриагүй. Яг хуулийн байгууллагаараа л явж байгаа гэлээ. “