Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас Сонгино-Хайрхан дүүргийн Ардчилсан намын үүрийн дарга нар, дүүргийн Ардчилсан Ахмадын Хорооны гишүүд, үүрийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтад Сонгино-Хайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбат, ХЭГ-ын дарга Б.Парчин, Ардчилан намын Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Од болон СХД-ийн Ардчилсан намын 43 үүрийн дарга нар, Ахмадын Хорооны гишүүд, үүрийн гишүүд, дэмжигчид оролцсон байна.
Уулзалтад оролцсон нийт намын үүрийн гишүүдэд намын Хэрэг Эрхлэх Газрын ажлын тайланг танилцуулж гишүүдийн санал хүсэлтийг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтын үеэр Сонгино-Хайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд хэлэхдээ, “Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас анхан шатны нэгж, гишүүдийн санал хүсэлтийг сонсож энэ уулзалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болж байна.
Ардчилсан нам хуваагдсан тухай асуудал анхан шатны гишүүд, дэмжигчдийн дунд байхгүй. С.Эрдэнэ гэгч иргэн болон түүнийг дулдуйдагч хэдхэн хүн сошиал ашиглан чанга дуугарч байгаа нь нам хагарсан мэт дүр зургийг бий болгож байна.
Гэвч тэнд Ардчилсан намын 200 мянган гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь байна. Ардчилсан намын нийт гишүүд нэг үзэл санаатай, нэг зорилготой хэвээрээ байна. Намаас хөөгдсөн нэг гишүүн ингэж намын эрх ашгийг зөрчиж байгаад харамсаж байна. С.Эрдэнэ барьцаалагдсан гэдэг нь үнэн бол өөрийн үүрэх хэргээ өөрөө үүрээд цаашаа явахыг хүсэж байна” гэлээ.