Б.Энххүслэн усанд сэлэлтийн ДАШТ-д В цагийг биелүүлсэн анхны Монгол тамирчин болов

2022-10-24 12:491min0
sport
Энэ тэмцээнд Б.Энххүслэн оролцож зургаан төрөлд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ДАШТ-д В цагийг биелүүлсэн тамирчин болсон байна.

Тайландын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын нийслэл Бангкок хотод энэ сарын 21-23-нд болжээ.

Энэ тэмцээнд Б.Энххүслэн оролцож зургаан төрөлд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ДАШТ-д В цагийг биелүүлсэн тамирчин болсон байна.

Тэрээр:

  • 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 26.54 секунд
  • 800 метрийн өврөөр даллах сэлэлтээр 8 минут 47.20 секунд
  • 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр 56.08 секунд
  • 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 1 минут 58.23 секунд
  • 100 метрийн мэлхий сэлэлтээр 1 минут 12.50 секунд
  • 200 метрийн холимог сэлэлтээр 2 минут 17.49 секундэд барианд орсон гэж БТСУХ-оос мэдээллээ.