Унгар улсын Будапешт хотод эрэгтэй шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд боллоо. Энэ үеэр манай улсаас их мастер А.Энхтуул эрэгтэй шатарчдын чансаа ахиулах тэмцээнд хүч үзсэн юм. Тэрээр нийт есөн өрөг тоглож, долоон оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.

Их мастер А.Энхтуулыг аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн