Уурхайн нийт зардлын 60-с доошгүй хувийг авто тээвэр, түүний 60-с доошгүй хувийг шатахууны зардал эзэлдэг. Энэ нь эргээд уурхайнууд үйлдвэрлэлийн зардлыг өсгөж улмаар өрсөлдөх чадварыг сулруулж байна.
Цаашид уурхайнууд гүнзгийрч, хөрс тээврийн зай холдох зэргээр уул техникийн нөхцөл хүндэрч байгаа нь ойрын (5_10жил) ирээдүйд дотоод шаталтат хөдөлгүүртэй автотээвэр экскаваторын хослол нь уурхайнуудыг зогсоох нэг шалтгаан болох тул аажим үйл ажиллагаанаас гарах, цахилгаан тээвэр, урсгал тээврийн систем зэрэг өндөр хөрөнгө оруулалттай бага ашиглалтын зардалтай ашиглалтын технологируу шилжэх зайлшгүй шаардлага тулгарна.
Дээрх нөхцөл байдал нь уурхайн дотоод төдийгүй гадаад тээвэрт ч хамаарна .
Ийм олборлогч компаниуд болон автотээвэрчид, ер нь уул уурхайн салбар аажим дээрх өөрчлөлтөнд бэлдэх, дэвшилтэт технологийн инновацид чиглэсэн инвестицийг хийх бэлтгэл ажлуудыг шат дараатай эхлүүлэх шаардлагатай байна.