Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөн өдөрлөг, арга хэмжээг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн бүс нутагт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч 90 байгууллагын төлөөлөл болон Мобиком корпорац, Монгол контент компани, Huawei, ZTE, ICT групп, Summit зэрэг компаниуд оролцож байна.
Зөвлөгөөнөөр харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын цаашдын чиг хандлага, бүс нутгийн үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай зохион байгуулсан. Мөн өнөөдөр “Харилцаа холбооны хөгжил-2022” нээлттэй өдөрлөгийг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын гадна талбайд зохион байгуулж буй.
Уг арга хэмжээнд Мобиком Корпорац оролцож, Дархан хотод анх удаа 5G сүлжээг асааж, үйлчилгээгээ танилцууллаа. Мобинет компани VOO болон Azure stack hub бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Тус өдөрлөг арга хэмжээнд
Мобиком корпораци ХХК
Скайтел ХХК
Юнител ХХК
Жи Мобайл ХХК
Ондо ХХК
Монгол шуудан ХК
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
Монголын цахилгаан холбоо ХК
Монгол Сат
DDish
Huawei
ZTE
Mogul
Summit
ICT групп оролцож бүс нутгийн иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах мэдээллийн хэсэг байршуулан ажиллаж байна.
Тус өдөрлөгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж үг хэлсэн бол Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын Байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.