Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр болно. Өнөөдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн -57 кг-п М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Израилийн Идо Левин болон Саудын Арабын Сулайман Хамад нарын аль ялсантай нь барилдана. Харин М.Ичинхорлоо нэгдүгээр тойрогтоо Бразилын Жессика Лиматай учраа таарчээ. Хэрэв ялвал Доминиканы Ана Розатай барилдана.

Л.Энхрийлэн эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр дараагийн тойрогтоо Муна Дахук болон Кристианне Легентил нарын ялсантай нь барилдана.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн