Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Багц-4, 5 дугаар хэсгийн уулзвараас Дархан чиглэлд Хустайн даваа хүртэл хучилт хийсэн 7.5 замын хөдөлгөөний өнөөдөр нээсэн байна. Ингэснээр Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 12 км үлджээ.
Дарханы замын 5 багц болгон хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд Багц-4, 5 хэсэг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам багтаж байна. Багц-4 хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр “Шанхай констракшн” хэмээх БНХАУ-ын аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.
1 comment
Улсын хөгжилд авилга ямар их гай болдгийг харуулж байна. 4 жил гацаж байснаа АТГ шалгаад баривчлаад эхлэхээр өдөрт км зам явж байгаа биз!