Продюсер Х.Анхбаяр Монголд анх удаа поп оркестртой ХИП ХОП тоглолт хийнэ

Хөгжмийн зохиолч, продюсер Х.Анхбаяр урлагт хөл тавиад 20 жил болжээ. Энэ  хугацаанд олон ч уран бүтээлчидтэй хамтран ажилласан тэрээр ХИП ХОП уран бүтээлчидтэй хамтарсан дуу хөгжмийн бүтээлүүдээрээ  Монголд анх удаагаа хип хоп бүтээлийг поп оркестртой хослуулсан тоглолтоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болоод байна.
Хөгжмийн зохиолч, продюсер Х.Анхбаяр 2006 оноос:
– X’Treme студи
– DX Production
– Next Star студи
– Star студи
– B.O студи тус тус хөгжмийн зохиолч, дууны найруулагч, продюсерын ажлыг тус тус гүйцэтгэж байжээ.
2006 оноос Монголын төдийгүй олон улсын ( Хятад, Орос, Америк, Өвөр Монгол, Франц, Швед) улсуудын уран бүтээлчидтэй дуу хөгжим кино жүжиг зэргээр хамтран ажилласаар байгаа билээ.
Монголдоо анхдагч хувийн “Анир” поп оркестртой хамтран “Ankhaa’s hip hop history” Big concert тоглолтоо хийх гэж буй Х.Анхбаярын тоглолтод урилгаар:
  • Ice top
  • Digital
  • Snep
  • Quiza
  • Tsetse
  • No name
  • Outlaw
  • 4zvg
  • Nuluu
  • Toonot
  • Erka
  • Babar
  • Desant
  • Jason
  • Thunder
  • Bilgang
  • Ginjin
  • Mrs’M
  • Saryuna
  • Batuh
  • Sash
  • Nene
  • Srngua гэх мэт олон олон уран бүтээлчид нэгэн дээвэр дор хуран цугларах юм. “ANKHAA`S HIPHOPHISTORY” big concert нь энэ сарны 21-ны өдөр ганцхан удаа тоглогдох юм. Тоглолт UG palace-т  зохион байгуулагдах бөгөөд тоглолтод үе үеийн шилдэг ХИПХОП хамтлаг дуучид оролцож, өөрсдийн  хит уран бүтээлүүдээ сонордуулах юм.

Симфони оркестр хөгжимчид, онцгой тайз засалт, мэргэжлийн хөтлөгчид, найруулагчдын багаар удирдуулсан дижитал хэлбэрээр зохион байгуулагдах бүрэн хэмжээний шоу тоглолт нь “Дэлхийн хэмжээний шоу тоглолтыг мэдрүүлэх болно” гэж зохион байгуулагчдийн зүгээс үзэгчдэд амлаад байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн