“Улаанбаатар” театрын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклийг өнөөдөр толилуулах гэж байна. Энэхүү мюзиклд залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлалаас залуус ямар үлгэр авч, өнөөгөө хэрхэн дүгнэж байгааг Улаанбаатар хотын түүх, түүний нандин уламжлалаар баяжуулан өгүүлнэ. Нэгэн залуу удаан хугацаагаар гадаадад суралцаад эх орондоо эргэн ирэхтэй зэрэгцэн хөдөөгөөс хотыг зорин ирсэн охины амьдрал Улаанбаатарт шинээр эхэлдэг.

Уг мюзиклийг тавьж буй “Улаанбаатар” театр нь байгуулагдсан цагаасаа “Айсуй хүлгийн төвөргөөн” I, II, “Five tones” I, II, “World Music”, “Planet of Music”, “Colors of Mongolia”, “Шөнийн музейд Улаанбаатар чуулга” төсөл, “Анхны үнсэлт”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл, “Гоолингоо”, “Хүрээ хорвоо”, “Алгирмаа”, “Сумьяа ноён” дуулалт жүжиг, “Ай Нанаа” түүхэн жүжиг, “Ариун хаврын тахилга” этно балет, “Дөрвөн өнгө”, “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг, “Уул усны домог” 400 уран нугараач оролцсон уран нугаралтын их наадмыг зохион байгуулсан байна.

Мөн “A Sound” хамтлагтай хамтран “The Beatles” тоглолт, “Nisvanis” хамтлагтай хамтран “Nisvanis X” тоглолт, “Мауглитай танилцсан түүх” хүүхдийн циркчилсэн тоглолт, “Ципури” циркчилсэн тоглолтыг тольлуулжээ.

Уран бүтээлчид:

Зохиолч-Т.Нипонь

Ерөнхий найруулагч-Олег Юмов /ОХ-ны Буриад улсын Төрийн шагналт/

Найруулагч-А.Алтантөр /СТА/

Хөгжмийн найруулагч-Д.Мөнхболд

Бүжиг дэглээч-Д.Энхгэрэл /МУГЖ/

Тайзны зураач-А.Дөлгөөн

Уран сайхны удирдагч-Р.Мөнхсайхан

Дүрүүдэд:

Дууяа-Ж.Баасанхүү

Эрхэс-С.Энхжаргал

Энхриймаа-Т.Марал-эрдэнэ

Амраа-Х.Ууганбат

Судараа-С.Бат-золбоо

Дууяагийн ээж-Л.Буян-Ундрах

Дууяагийн аав-Ц.Гансүх

Нацагдорж хөшөө-З.Энхжаргал

Согтуу хүн-А.Алтантөр

Охин-Г.Дөлгөөн

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн