Монголын дизайнериудын холбоо санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын хувцас загварын тэргүүн дээд наадам “Гоёл” наадам 35 дахь жилдээ зохиогдох гэж байна.
Энэ жилийн “Гоёл 2023” наадам арваннэгдүгээр сарын 23-25-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын их танхимд загварын долоо хоногоор эхэлж, арваннэгдүгээр сарын 27-нд “Шангрила” зочид буудлын их танхимд гала тоглолт хийж өндөрлөнө. Тус наадамд оролцох моделиудын анхан шатны шалгаруулалт энэ сарын 22-нд Үндэсний урлагийн их театрын бүжгийн зааланд болох юм байна.