Онцгой байдлын байгуллага Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 01:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:05 цагт очиход иргэн Х /18 настай, эмэгтэй/ нь есөн давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж ярилцаж тайвшруулан 01:18 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.