ЭМЯ-аас ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, санал гомдолын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тоймыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд танилцууллаа.
1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг:
- ”Олон нийттэй харилцах танхим”-ыг байгуулж нийт 90 гаруй иргэдэд үйлчлээд байна.
2. Улсын гуравдугаар тав эмнэлэг:
- Амбулаторын тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах зорилгоор 8 төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэгийг 2 ээлжээр ажиллуулж байна
- Эмч, мэргэжилтний харилцаа хандлага манлайлал, эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 4 удаагийн сургалт хийж нийт 404 эмч, сувилагч, дэмжин туслах үйлчилгээний ажилтнууд хамрагдсан.
3. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв:
- Хүүхдийн эмнэлэг, Эх барих, эмэгэтэйчүүдийн эмнэлэг дээр ”Эрүүл мэндийг дэмжих төв”, ”Үйлчлүүлэгчийг дэмжих төв” байгуулан ажиллаж байна.
- Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн амбулатори үзлэгийн цагийг 16 цаг 50 минутаас 19 цаг 50 минут болгон 3 цагаар уртасгасан.
4. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв :
- Амбулаторийн Хүүхэд асвар үеийн үзлэгийн кабинет, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үзлэгийн эмчийн тоог нэмсэн
- Яаралтай тусламжийн тасагт өдрийн сувилагчийн орон тоог шинээр нэмсэн
- Эмнэлэгт цаг авахад хүндрэтэй байгаа гомдлыг шийдвэрлэхийн тулд IP утасны технологийг шинэчлэн Callpro үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.