Увс аймгийн иргэд Эрдэнбүрэнгийн УЦС-н ажлыг эсэргүүцэж байна

2022-10-04 17:371min0
erdene
Нутгийн иргэд тус хэсгийн газрыг хамгаалан 24 цагаар байрлаж байгаа аж. 

Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг эрчим хүчээр хангах 90 мВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил эхлээд буй. Үүнтэй холбогдуулан техник хэрэгслүүдийг “Шижигтийн хавцал” руу хүргэх замыг бэлдэх ажил эхлэж байна.

Гэвч Улиаст багийн 125 айл Эрдэнэбүрэнгийн УЦС-н ажлыг эсэргүүцэн Цагдаагийн алба хаагчдыг техник хэрэгслээ оруулахыг эсэргүүцжээ. Нутгийн иргэд тус хэсгийн газрыг хамгаалан 24 цагаар байрлаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй