Израилын археологчид манай эриний долоодугаар зуунд хамаарах 44 ширхэг шижир алтан зоос олжээ. Эртний Панеад хотын (өнөөгийн Банияс хот) суурин дээр явуулсан малтлагын үеэр хананд нуусан эдгээр зоосыг олсон аж.
170 грамм жинтэй шижир алтан зооснуудыг 635 онд Византын эзэн гүрний нутаг дэвсгэр рүү исламын шашинтнууд довтлох үед нуусан гэж үзжээ.
Зоосны эзэн дайснуудаас зугтахдаа буцаж ирээд авна гэж бодон зооснуудаа хананд нуусан байх гэж археологчид таамаглаж байна.