Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад зам тээврийн осол ихээр гардаг. Иймд жолооч та өвлийн бэлтгэлээ сайтар базааж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.
Мөн явган зорчигч та зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой, явган хүний гарцны тэмдэг, тэмдэглэлтэй газраар гарч байхыг ЗӨВЛӨЖ байна.
Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё!