Стандарт, хэмжил зүйн газарт Засгийн газрын төлөөлөл ажиллаж буй юм.
Энэ үеэр стандартыг ойлгомжтой, үнэгүй болгох шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан онцолсон. Мөн Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан стандартыг бүх шатанд мөрдөхгүй байгааг шүүмжилсэн юм.
Тэрбээр “Улс орны хөгжлийн бодлогыг гаргахад хамгийн чухал нь стандарт. Нийгмийн харилцаанд хамгийн их тулгамдаж буй нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл.
Түгжрэлийн шалтгааныг хүн бүр автомашины хэрэглээг хэтрүүлсэн байна, олон зуун мянган машин замдаа багталцахгүй гэх зэргээр олон янзаар ярьж байгаа. Нийтийн тээвэр ихээр нэмэгдсэнээр түгжрэл буурна гэж дүгнэж байгаа. Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралын хэрэгцээнд унадаг дугуйгаар ажлаа амжуулах хэрэгтэй гэх мэтээр их зүйл ярьж буй ч биелүүлэхгүй байгаа нь энэ бүгдийг хэрэгжүүлэх стандартыг төр засгийн зүгээс хийж өгч чадаагүй байна гэсэн үг.
Гэрээсээ унадаг дугуйтай гараад таван километр явахад иргэнд тулгамдаж буй бэрхшээлийг стандартын дагуу шийдэж өгөөгүй байна гэсэн үг.
Эрүүл, аюулгүй орчинд амьдруулах Үндсэн хуулийнхаа зорилгыг хангаж байна уу гэвэл үгүй.
Гэрийн эзэгтэй нар зун, намрын цагт тарваст төхөөрөмж зоогоод нитридийн хэмжээ тэд дахин нэмэгджээ олон нийтийн сүлжээнд их бичдэг. Монголд хэрэглэх ёстой стандартаас хэдэн 10 дахин өндөр үзүүлэлттэй хүнсний бүтээгдэхүүн байна гээд хоорондоо ярьдаг. Яагаад стандарт гарчихсан байхад өндөр агууламжтай, хортой бүтээгдэхүүн хилээр орж ирээд байна вэ гэдэгт анхаарах ёстой” гэлээ.
Түүнчлэн тэрбээр “Монголчууд бүх түвшиндээ стандартаа мөрдөхгүй байна. Маш олон жил монголчууд хямд үнийн стандартыг л мөрдөж ирлээ. Энэ нь Монголын стандартаас ч дор” байгааг дурдав.
Одоогоор стандартыг олон улсын, үндэсний, байгууллагын зэргээр ангилагдаж байгаа юм.