ОХУ-ын Буриадын гурван иргэн есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө архидан согтуурсан үедээ Монгол Улсын иргэний толгойн тус газарт алхаар цохин хүнд гэмтэл учруулснаас үүдэн хохирогч гэмтлээ даалгүй нас барсан юм.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Манай улс ОХУ-тай 30 хоног харилцан визгүй зорчих гэрээтэй. Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхлэн орж ирэх иргэдийн тоо зогсонги байдалд орсон. Манай улсад ирсэн аль ч улсын иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Хэрэв хууль тогтоомж зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.

Монгол Улсын иргэний амь насанд хүрсэн ОХУ-ын иргэдийг яллагдагчаар татаад, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн