Иргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ.
Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан.
Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүхээс иргэн Тулга, ББСБ хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Тулга өөрөө гарын үсэг зурсан, байр барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлсэн, ББСБ нь зээлийн мөнгө болох 25 сая төгрөгийг Тулгын дансанд шилжүүлсэн зэрэг нь хуульд нийцсэн гэж дүгнээд ББСБ-ын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 46 сая төгрөгийг Тулгаас гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний байрыг худалдан борлуулахаар шийдвэр гаргасан байна.
Харин Сүхээ нь ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан тул хэрэв Тулга зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
2022.09.27 шийдвэр- хураангуй 3