Хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай нас барсан талаар өмнө нь бид мэдээлж байсан.

Тэгвэл амиа хорлосон гэх байлдагчийн ар гэрийнхэн талийгчийг бусдад хорлогдсон хэмээн үзэж байгаагаа Ergelt.mn сайтад ярилцлага өгөх үеэр хэлжээ.

Талийгаачийн эгч:

-Дүү минь надтай хамгийн сүүлд энэ сарын 28-ны 16:00 цагийн үед ярьсан. Тэгэхдээ малынхаа суурин дээр ирчихсэн байна. Би сайн байгаа, санаа зовох зүйлгүй гэж байсан юм. Тэгээд тэр шөнөө буюу 00:40-01:15 цагийн хооронд аав руу тав, зургаа залгаж байгаад ярьсан байсан. Тэгэхдээ аавтай онц, чухал зүйл яриагүй юм билээ. Зүгээр мэнд зөрөөд л сайн байгаа тухайгаа хальт ярьсан байсан. Тэгээд 16 минутын дараа дүүгийн залгасан дугаараас нь аав руу дахиж залгасан гэсэн. Тэгээд согтуу хүн “байна уу, байна уу” гэж байгаад тасалчихсан юм билээ. Тэгэхээр дүү минь бурхан болдог шөнөө хүмүүстэй хамт байсан юм шиг байна лээ. Би дүүгээ бусдын гарт амиа алдсан гэж хардаж байгаа. Манай дүү амиа хорлох хүн биш. Амиа хорлох шалтгаан байгаагүй гэж бодож байна. Харин дүүг минь амиа хорлочихсон байна гэх мэдээлэл гарч байгаа. Би үүнд итгэж чадахгүй байна.

Хэргийг сануулахад байлдагч нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т орших “Боомын гаталга” нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон байна. Тус малын суурьт 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан ажээ.

Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн