Эрүүгийн цагдаагийн албанаас “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл:
-Монгол Улсын хууль зүйн сайдын тушаалаар есдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд “Оргодол” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй оргодол этгээдүүдийг олж тогтоох, хэргийг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 54 этгээдийг олж тогтоолоо.
Үүнд:
- Иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн 29
- Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 1
- Торгох ялаар шийтгэгдсэн 1
- Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 4
- Зорчих эрхийг хязгаарласан буюу цахим бугуйвч зүүсэн 19 этгээдийг олж тогтоосон байна.
2017 оноос хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 117 этгээд оргон зайлж, эрэн сурвалжлагдсанаас 100-г нь олж тогтоосон. Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна.