Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ аваад байгаа юм.
Тэгвэл шинэ театрын даргаар “Шинэ үе” продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг томилохоор болжээ. Хүүхэд залуучуудын театрыг энэ ондоо багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.